Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанчулуутын гадна хогийн цэг үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг камераар илрүүлж хариуцлага тооцно

Огноо
Унших
1 минут 12 секунд

Улаанчулуутын хогийн цэгийн хашааны гадна иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр хог хаядаг зөрчлөөс болж нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд байна. Тиймээс эдгээр байршилд хяналтын камер ажилуулж эхэлсэн байна. Камер 24 цагаар ажиллах бөгөөд дуу, дүрсний бичлэгийг цуглуулж зөрчил гаргаж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох арга хэмжээг авахаар болов. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотой барилгын болон ахуйн хог хаягдлыг машинаар зөөвөрлөн хаяж буй зөрчилж нэмэгдсэн байна.

Нэг хэсэг нь амьдарч байгаа хороо, дүүргээ цэвэр, цэмцгэр байлгаж амьдрах орчноо сайжруулах гээд байдаг. Нөгөө хэсэг нь дуртай газраа машинаараа хог хаяж байгаль орчинд асар их хохирол учруулаад яваад байж болохгүй. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хэн бүхэн хуулийн хариуцлага хүлээх ёстой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг ойтой хүүхэд нохойд хазуулж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг ойтой хүүхэд нохойд хазуулж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
 
О.Эрдэнэцогт: Шилдэг тамирчдын эгнээнд багтсандаа баяртай байна. Улам их хичээх урам зориг өглөө
О.Эрдэнэцогт: Шилдэг тамирчдын эгнээнд багтсандаа баяртай байна. Улам их хичээх урам зориг өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.