Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламент өнгөрөгч намрын чуулганаар ИРЦИЙН ХУВЬД олон нийтээс "МУУ" үнэлгээ авсан гэж хэлж болно. Тиймдээ ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы эхэлсэн даруйд УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдааны ирцийг "шахаж" ажиллана гэдгээ ч илэрхийлсэн. Засгийн газрын гишүүдийг ч мөн адил салбарынх нь асуудлыг хэлэлцэж байхад заавал чуулганы хуралдаандаа оролцохыг анхааруулсан байдаг. Тэгвэл хаврын чуулган эхэлснээс хойш Л.Оюун-Эрдэнийн КАБИНЕТ-ын САЙД НАР чуулганы хуралдаанд ямар ИРЦТЭЙ байсан талаар мэдээллийг хүргэж байна.
Жич: Хаврын чуулган гуравдугаар сарын 17-нд нээсэн. Түүнээс хойш УИХ-ын чуулганы 16 удаагийн хуралдаан болсон.
-ЕРӨНХИЙ САЙД ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД "ХАМГИЙН БАГА ОРОЛЦСОН" ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ КАБИНЕТАА ТЭРГҮҮЛЭВ-
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хаврын чуулганы 16 удаагийн хуралдааны 5-д нь оролцжээ. Сонирхолтой нь, тэрбээр чуулганы хуралдаанд бусад сайд нараас хамгийн бага буюу "идэвхгүй" оролцсоноороо КАБИНЕТАА ИЙН ТЭРГҮҮЛЖЭЭ. Үлдсэн 11 удаагийн хуралдаанд чөлөө авсан байх аж.
-С.АМАРСАЙХАН САЙД ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 15 УДАА ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ АВЧЭЭ-
Шадар сайд С.Амарсайхан. Тэрбээр хаврын чуулган эхэлснээс хойшх өнөөдрийг хүртэлх хугацаанд 15 удаа эмнэлгийн чөлөөтэй, 1 удаа чөлөөтэй гэж мэдэгджээ. Тэрбээр Засгийн газрын сайд нарын чуулганы ирцийг ЧӨЛӨӨ АВАЛТААРАА ИЙН ТЭРГҮҮЛЭВ.
-О.АЛТАНГЭРЭЛ, Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ САЙД НАР ЧУУЛГАНД ХАМГИЙН ӨНДӨР ИРЦТЭЙ СУУЖЭЭ-
Чуулганы хуралдаанд ТОГТМОЛ оролцсон Засгийн газрын сайд нарыг дээрх таван гишүүн тэргүүлж байна. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар чуулганы 16 удаагийн хуралдаанд бүгдэд нь оролцжээ. Харин удаагаар нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 15 удаа оролцсон буюу нэг удаа чөлөөтэй байжээ. Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нийт 16 удаагийн хуралдаанаас 15-д нь оролцсон бахй жишээтэй. Харин Боловсролын сайд П.Наранбаяр 2 удаагийн чөлөө авснаар чуулганд 14 удаа оролцжээ.
-Л.ГАНТӨМӨР, Ж.БАТСУУРЬ, Ц.ТУВААН НАРЫН САЙД НАР ХАМГИЙН ИХ ТАСЛААД БАЙНА-
Одоогийн байдлаар дээрх таван гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд хамгийн олон удаагийн таслалттай байна. Тодруулбал, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрийн хувьд 16 удаагийн чуулганы хуралдааны 6-д нь тасалж, 2 удаа гадаад томилолтод явж, 8 удаа оролцжээ. Харин Соёлын сайд Ч.Номингийн хувьд 2 удаа тасалж, 1 удаа гадаад томилолттой байж, үлдсэнд нь оролцжээ. Таслалтаараа ТОП 5-д багтаж буй таван сайдын дөрөв нь Ардчилсан намынх байна.
-УИХ-ын чуулганд "ГАДААД ТОМИЛОЛТТОЙ" гэх шалтгаанаар суугаагүй сайд нарыг Б.Батцэцэг, С.Одонтуяа, Б.Жавхлан нар ТЭРГҮҮЛЖ БАЙНА -
Сайд нар гадаад томилолтод явах нь их. Тэгвэл хаврын чуулган эхэлснээс хойш хугацаанд дээрх таван сайд хамгийн олон удаа гадаад томилолтын чөлөө авчээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд хаврын чуулган эхэлснээс хойш 6 удаагийн гадаад томилолттой байсан бөгөөд 1 удаа чөлөөтэй байж, 9 удаа чуулгандаа суужээ. Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд 4 удаа гадаад томилолтод явжээ.
-ЕРӨНХИЙ САЙД ХОЁР ШАДАРТАЙГАА ЧУУЛГАНД ХАМГИЙН МУУ ИРЦТЭЙ ОРОЛЦЖЭЭ-
Өмнө дурдсанчлан хаврын чуулган тавдугаар сарын 9-ний хүртэлх хугацаанд 16 удаа хуралдсан. Энэ хугацаанд чуулганд хамгийн бага оролцсон буюу ХАМГИЙН МУУ ИРЦТЭЙ байгаа таван гишүүнийг танилцуулж байна. Тэгвэл хамгийн муу ирцтэй байсан сайд нарыг КАБИНЕТИЙН ТЭРГҮҮН ӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЖ БАЙНА. Удаагаар нь түүний хоёр Шадар сайд ч багтжээ. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайд 16 удаагийн хуралдаанаас 8-д нь л оролцсон байх жишээтэй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!