Хуульч Р.Булгамаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн зөвлөхөөр томилогдлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн зөвлөхөөр Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа томилогдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Р.Булгамаа Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд хуульч мэргэжилтэй нэгэн.

Ажилласан байдал:

  • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын арбитрч
  • Монголын Хуульчдын Холбооны “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хороо”-ны Тэргүүн
  • Монголын Өмгөөлөгчлдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
  • Улаанбаатар- Эрдэм сургуулийн эрх зүйн тэнхимийн багш,
  • Их Засаг Олон улсын их сургуулийн багш, декан, Сургалт, инновац эрхэлсэн дэд захирал, проректор,
  • Монгол Улсын Шийдлийн Засгийн газарт Ерөнхий сайдын Орон Тооны Зөвлөх
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын Орон тооны бус Зөвлөх.
  • Хууль зүй, өмгөөллийн “Алтан гэрэгэ” хуулийн фирмын захирлаар тус тус ажиллаж байсан.

Гавъяа шагнал;

  • Монголын Залуучуудын Холбооны “Алма-Матер” ёслолын ажиллагааны Хууль зүйн салбарын “Оны Шилдэг оюутан” 1999 он
  • Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн Алдар” медаль 2004 он,
  • Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медаль 2006 он
  • Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг 2010 он
  • Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг 2012 он
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медаль 2012 он
  • Нийслэлийн хүндэт тэмдэг 2016 он
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одон 2017 он
  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг 2019 он
  • Монголын Хуульчдын Холбооны “Шилдэг Пробоно хуульч” өргөмжлөл 2020 он
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг 2021 он
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбооны” “Шилдэг Пробоно өмгөөлөгч -2024 он
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссын “Хүний Төлөө” медаль -2025 тус тус шагнагдаж байжээ.

Р.Булгамаа нь Боловсролын болон Хууль зүйн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж ирсэн хуульч.

Түүний нийгэмд гэмт хэргийн хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдсөн, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд Хууль зүй өмгөөллийн үйл ажиллагааг үзүүлж ирсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, мэргэжлийн хоёр Холбооноос 2019, 2024 онд “Шилдэг Пробоно өмгөөлөгч”-өөр шалгаруулсан байдаг.

Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20.00 цагт эхэлнэ
Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20.00 цагт эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!