Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн албаны дарга асан С.Энхтөр зам талбайд замбараагүй хөглөрсөн мопедийг цэгцлэх талаар бичих болсон. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:
-Энүүхэн урд Хөх хотод түрээсийн мопед нь хамгаалах малгайтайгаа байдаг юм байна. Манайд байхгүй. Гэхдээ манайд хуульдаа ингэж заасан байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 13.2-т аж ахуйн нэгжийн үүргийг, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Осол гэмтэл гарсаны улмаас жишээ нь хамгаалах малгай өмсөөгүйн улмаас тархи толгойны гэмтэл авбал аж ахуйн нэгж дээр асуудал үүсээд явна гэдгийг хуульчид мэдэж байгаа.
Хүмүүс, хууль хяналтын байгууллагууд яагаад чимээгүй хараад яваад байна. Дээр нь явган хүний замыг битүү хаачихаад байгаа биздээ.
За би хэн нэгнийг буруутгаж бизнесд нь халдах гэсэн ямар ч санаа байхгүй шүү, зүгээр л эмх цэгцтэй байвал иргэдэд л хэрэгтэй юм гэдэг үүднээс цуврал постоо үргэлжлүүлээд байгаа юм. Дараагийн пост нь гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих тухай байх болов уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!