СЭРЭМЖЛҮҮЛЭГ:5 настай хүүхэд 15 давхрын цонхоор унаж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Гэртээ ганцаараа үлдсэн 5 настай хүүхэд 15 давхарын цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 5-ны өдөр гарчээ. Баянзүрх дүүргийн Амгалан дахь нэгэн орон сууцны 15 давхрын оршин суугч, хүүхдээ цоожлоод гараад ирэх хооронд ийм харамсалтай хэрэг болсон байна.

Энэ төрлийн гэнэтийн осол сүүлийн үед ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд гэртээ цоожтой байсан 2-5 насны гурван охин гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийд эцэг эх асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хүүхэд залуучуудын театрын  “Ромео Жульетта хоёр” жүжиг маргааш нээнэ
Хүүхэд залуучуудын театрын “Ромео Жульетта хоёр” жүжиг маргааш нээнэ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!