Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Тэргүүн Шадар сайд биечлэн оролцох ёстой тул эл асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг гаргасан юм. Тэрбээр "Ямар олуулаа нээлтэд оролцдог юм. УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд ингэж халдаад байж болох юм уу " гэв.
Түүний асуултад Шадар сайд С.Амарсайхан "Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүд чинь зугаалж яваа биш шүү дээ. Ажлаа хийгээд явж байгаа. Чи хүн болгон руу агсардгаа болиорой" гэлээ.