Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗХЯ: Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд 39.3 хувиар өсжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа төрийн албан хаагчдын тоог энэ жил бууруулах төлөвлөгөө байгаа эсэхийг асуув. Энэ асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр "Төрийн албанд яах аргагүй давхардал байна. Төрийн албаны судалгааг сүүлийн нэг жилийн хугацаанд хийж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үеэс захиалга өгч хоёр гурван газар хийж байна. Жишээ нь, Татварын алба байхад хотод байх ёстой юу. Дүүрэг дээрээ л шийд. Энэ мэтчилэн дунд байгаа төрийн албыг шийд" гэлээ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаярын мэдээлснээр төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилийн байдлаар 39.3 хувиар өссөн байна. Үүний дотор улс төрийн алба 36.6, төрийн захиргааны алба 31.9, төрийн тусгай албанд 70.5, төрийн үйлчилгээний алба 32.7 хувиар өссөн байна.

Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлигал, хээл хахууль болчихсон байдлыг чинь эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна
Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлигал, хээл хахууль болчихсон байдлыг чинь эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.