Ж.Чинбүрэн: Визтэй монгол иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцааж байгаа асуудлыг Солонгосын парламентаар хэлэлцэнэ гэж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг амласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

БНСУ-ын хил дээр монгол иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Монгол-Солонгосын парламентын бүлэг өнөөдөр /2025.05.15/ 13.00 цагаас хуралдаж, ГХЯ-ны мэдээллийг сонсохоор болжээ. БНСУ-ын хилийн шалган дээр гарч буй хууль бус, хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл Монгол Улс- БНСУ-ын Парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр "Визтэй монгол иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцааж байгаа асуудлыг Солонгосын парламентаар хэлэлцэнэ гэж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг амласан. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад саатуулагдсан монгол иргэдийг хоол, ундгүй байлгасан, хүний эрхийн зөрчил гаргасан эсэх талаар тайлбарыг өгөх хүсэлт тавьсан байгаа" гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр "Монгол иргэд БНСУ-ын хил дээрээс буцаж буй асуудалд БНСУ-ын талаас байнгын тайлбар шаардаж байгаа. Түүнчлэн Эмчилгээнд явж буй иргэдийг БНСУ руу визгүй болгооч" гэх саналыг БНСУ-ын талд тавьж байгаа. БНСУ-ын хил дээрээс буцсан иргэдийн тийзний төлбөрийг буцаан төлөх боломжгүй. Үүнийг айлын хууль дүрмийг мэдэхгүй очсон иргэдийн алдаа гэж үзнэ. Иргэд өөрсдөө зорилгоо мэдэж байх ёстой гэж БНСУ-ын тал үздэг" талаар мэдээлсэн юм.

Т.Доржханд: Эрх баригч, сөрөг хүчин гэж нэг нэгэндээ дэгээ тавьж, ажил хийлгэхгүй 35 жил явсан байна
Т.Доржханд: Эрх баригч, сөрөг хүчин гэж нэг нэгэндээ дэгээ тавьж, ажил хийлгэхгүй 35 жил явсан байна
 
Олон Улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул өнөөдрийн өрөгт хожих юм уу тэнцвэл Азийн аврага шатарчин Монголоос анх удаа төрнө
Олон Улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул өнөөдрийн өрөгт хожих юм уу тэнцвэл Азийн аврага шатарчин Монголоос анх удаа төрнө
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!