Инфляц хоёр оронтой тооноос буурч 8.6 хувьд хүрсэн нь жилийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь саарав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хэрэглээний сагсыг хэмждэг инфляц дөрөвдүгээр сард өмнөх сараас 0.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн дүнтэй гарлаа. Сарын инфляц сүүлийн долоон сарын хугацаанд хамгийн бага дүнгээр өссөнөөр жилийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь саарч хоёр оронтой тоо руу оров.

Хэдий инфляц саарсан дүнтэй болов ч өнгөрсөн оны мөн үед 5.7 хувиар өсөж байсан үетэй харьцуулахад 2.9 нэгж хувиар чангарсан дүн болж байна.

Энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс 9.1 хувь, Улаанбаатарт 10.1 хувиар өссөн нь сарын дотор 0.7 нэгжээр чангарсан дүн болсон. Үүнд он гарснаас хойш импортын барааны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд хүнсний бус импортын бараа буюу хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, автомашины тээврийн импорт жин дарсан нь нөлөөлж байв. Харин дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн индекс буюу инфляц 8.6 хувиар өсөхөд бензин, түлшнээс бусад импортын бараа 2.1 нэгж буюу 29.8 хувь, мах, хатуу түлшнэс бусад дотоодын барааны үнэ 5 нэгж буву 58.1 хувиар өссөн нь тус тус нөлөөлжээ.

‎"‎画 ص yHA3CHИЙ CTATИCTИKИЙH Xopoo ИHФЛRUblH TyBWИH 2025 oHbl 4 Ayr33p capA 15.8% 8.6% ---------------.. 11.3% 3% 6.4% וא : 2022 II IV 2023 I l و 1۱ 2024 ድየየ IV 2025‎" гэсэн бичвэр‎ нарын зураг байж магад

АБГББХ: Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо
АБГББХ: Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо
 
GANGBAY- КАСЕТА тоглолтын бүх ARTIST зарлагдлаа
GANGBAY- КАСЕТА тоглолтын бүх ARTIST зарлагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!