Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханын материалд 3,000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3,000 айлын орон сууцны төсөл билээ.

Төслийн хүрээнд эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барих бол хоёрдугаар ээлжид 1200 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй.

Иймд Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай санал солилцлоо.

Ташрамд, энэхүү байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд газар чөлөөлөлтийн ажлын явц 70 гаруй хувьтай явж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 3,000 яндан бууна гэсэн бодит судалгаа гарсан байдаг.

Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ОГЦРУУЛАХ өргөдөлд 33 мянган иргэн гарын үсгээ зурж, дэмжжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ОГЦРУУЛАХ өргөдөлд 33 мянган иргэн гарын үсгээ зурж, дэмжжээ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.