Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд тамхи татаж эхэлдэг талаар багш нар ярьдаг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд иргэдээс санал авч, хэлэлцүүлж буй билээ.

Тэгвэл уг хуулийн төслийг санаачлан боловсруулж буй УИХ-ын гишүүн О.Номинчимэг ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч нартай уулзлаа. Уулзалтаар сургуулийн орчин дахь утаат болон электрон тамхины хэрэглээ, тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцсан юм. Мөн боловсруулж байгаа тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол заалтуудыг танилцуулж санал солилцлоо.

Хүүхэд залуус утаат болон электрон тамхи хэрэглэж байгаа шалтгаан нь:

- Найз нөхдөө даган дуурайх

- Үнэр амтанд татагдах

- Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар үнэн зөв ойлголтгүй байх гээд олон шалтгаан байна.

Үүнээс гадна хамгийн чухал нь өсвөр насныхан гэр бүл, эцэг эхтэйгээ ойлголцохгүй байх үедээ, мөн үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд тамхи татаж эхэлдэг талаар багш нар ярьж буй.

Сургуулийн орчинд тамхи болон түүний хэрэгсэл зарах нь нэмэгдсэн, хяналт суларсан талаар хүн бүр хэлж байна. Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон санал хэллээ.

Номын баяр маргааш эхэлж, 3 хоног үргэлжилнэ
Номын баяр маргааш эхэлж, 3 хоног үргэлжилнэ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.