Өчигдрөөс эхлэн Төв талбайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд жагсаж эхэлсэн. Эл жагсаалд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу очиж оролцоно гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр "Эсэргүүцэгч залуусыг нөгөө аргаараа элдэвлэж чичлэх ажлаа эхэлжээ. Маргааш талбайд очно. Хамтдаа чичлүүлье. Ингээд л ээлжээ хүлээгээд дээрэлхүүлээд сууна гэж байхгүй шүү залуусаа. Олиггүй Ерөнхий сайдаа огцруулж болдоггүй ардчилсан улс гэж юу байсан юм" гэв.