Ленин клуб байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам.метр талбайгаар бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газрыг ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин Ленин клубийн газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр хуучин Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа. Тодруулбал, “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа юм.

2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

“KFC”-гийн хүргэлтийн машины жолооч  гарцан дээр 10 настай охиныг мөргөжээ
“KFC”-гийн хүргэлтийн машины жолооч гарцан дээр 10 настай охиныг мөргөжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!