БНСУ-ын хил дээр Монгол иргэдийн эрхийг нь зөрчиж, хүнлэг бус харьцаж байгаа гэх асуудлаар олон иргэн ГХЯ-нд гомдол гаргаад буй билээ. Уг асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд БНСУ-ын талтай удаа дараа энэ асуудлыг хөндөж ярилцсан ч тодорхой шийдэл гарахгүй байгаа талаар мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Монгол-Солонгосын парламентын бүлэг хуралдаж дээрх асуудлаар харилцан ярилцахаар төлөвлөөд буй бол тус бүлгий дэд дарга Б.Бат-Эрдэнэ "БНСУ-д манай 54 мянган иргэн оршин сууж байна. Тэдний 17 мянга нь хууль бусаар оршин сууж байна. Энэ 17 мянган иргэнийг нэг удаа хууль ёсны болгох асуудлыг хөндье гэж бодож байгаа. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа. Ямар ч тохиолдолд хүний эрх зөрчигдөх ёсгүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!