Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Сонгуулийн тойрогт ногдсон мандатын тоогоор санал өгөх нь сонгох эрхийг зөрчиж байна гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэнэ.

Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасан нь сонгогчдын сонгох эрхийг зөрчиж буй хэлбэр тул Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхээр байна хэмээн дүгнэлт гаргасан билээ.

Инфляц хоёр оронтой тооноос буурч 8.6 хувьд хүрсэн нь жилийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь саарав
Инфляц хоёр оронтой тооноос буурч 8.6 хувьд хүрсэн нь жилийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь саарав
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.