СУДАЛГАА: Сурагчид олны танил хүмүүс электрон тамхи хэрэглэж байгааг харахад “күүл харагддах“ учраас хэрэглэж үзсэн гэж хариулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл, хэрэглээ, нэн ялангуяа маркетингийн стратеги хүүхэд залуус электрон тамхи хэрэглэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажлыг захиалж гүйцэтгүүллээ. Уг судалгааг Сингапур Улсын судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд урьдчилсан дүнг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулав.

May be an image of 1 person and text

Судалгаанд Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргүүдэд орших ерөнхий боловсролын зарим сургуулиуд, кино театр, парк, дэлгүүр худалдааны төв зэрэг хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг нийтийн эзэмшлийн цэгүүдийг хамруулсан ба ДЭМБ-ын Сургуульд суурилсан судалгааны арга зүйд үндэслэж судалгааны бусад холимог арга зүйг давхар ашиглажээ.

Уг судалгаанд хамрагдсан сурагчдын дийлэнх нь электрон тамхийг ямар нэг байдлаар хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэдэг, сургууль, гэрийн ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой, электрон тамхи татах нь цаг үеэ дагасан, загварлаг байдаг, олны танил хүмүүс хэрэглэж байгааг харахад “күүл харагддаг” гэх мэт хариултыг нийтлэг сонгож хариулсан байна.

Түүнчлэн 2025 оны байдлаар зах зээлд нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байгаа нь 2020 онтой харьцуулахад нэр төрлийн хувьд огцом өсжээ. Судалгааны эцсийн тайлан удахгүй бэлэн болох ба судалгааны дүнд үндэслэж эрүүл мэндийн бодлого боловсруулагчдад тодорхой зөвлөмж, интервенциүдыг санал болгох юм.

Л.Гантөмөр: Манай Засгийн газрын онцлог нь “За гэвэл Ёогүй“
Л.Гантөмөр: Манай Засгийн газрын онцлог нь “За гэвэл Ёогүй“
 
Д.Амартүвшин: Ж.Энхжаргаланг шалгуулахаар АТГ-д өгтөл “Ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна“ гэлээ. АТГ ийм илтэд сонирхлын зөрчлийг өөхшүүлээд байхаар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагсад даврахгүй гээд яах юм бэ
Д.Амартүвшин: Ж.Энхжаргаланг шалгуулахаар АТГ-д өгтөл “Ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна“ гэлээ. АТГ ийм илтэд сонирхлын зөрчлийг өөхшүүлээд байхаар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагсад даврахгүй гээд яах юм бэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!