Сангийн яамнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг “Монгол Улсын нэр хүндийг унагах НОЦТОЙ үйлдэл хийсэн” гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Сангийн яам "ХУУЛИЙН ХУЛГАЙ"-д мэргэшиж байна. Төсвийн тодотголыг хулгайн аргаар хийх гэж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл үүнийн эсрэг Сангийн яамнаас мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛД:

"Сангийн яамны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл хийсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн 11.1.4-т заасны дагуу төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулан Улсын Их хурлаар шийдвэрлүүлэх, жилийн төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.

Харин Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн санхүүгийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, төсөв батлах асуудал нь гагцхүү Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг" гэв.

зурат төсөл ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

П.Сайнзориг: “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь УИХ-ын тухай хуулийн 36.1.2 дахь заалттай зөрчилдөхгүй болов уу
П.Сайнзориг: “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь УИХ-ын тухай хуулийн 36.1.2 дахь заалттай зөрчилдөхгүй болов уу
 
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!