Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хар тамхи хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж том гэмт хэрэгтэн мэт харагдуулдаг хэр нь гол зохион байгуулагчдыг нь огт барихгүй байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул занал, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг өссөн гэж ярих нь маш буруу. Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээлэл буруу, зөрүү агуулгаар явчих вий. Эмнэлгээ барихгүй байгаа хэр нь шорон л бариад байя гэж яриад байгаа юм. Ингэснээр гэмт хэрэг буурна гэдэг зүйл хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлогод хатуу, зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Дандаа хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж том гэмт хэрэгтэн мэт харагдуулж, бараг олон нийтийн сурталчилгааг хүртэл хийгээд байгаа юм шиг харагддаг. Хар тамхитай тэмцэхэд илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг бодлого гэж яриад байгаагийн цаана ялыг нь нэмээд хорино гэсэн ойлголт байхгүй шүү" гэв.

Д.Ганбат: Нийгэмд ядуурал, ажилгүйдэл их байх тусам мансууруулах бодис  хэрэглэх нь их болж байна
Д.Ганбат: Нийгэмд ядуурал, ажилгүйдэл их байх тусам мансууруулах бодис хэрэглэх нь их болж байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.