Ц.Даваасүрэн: С.Баяр зөнөжээ. Үлгэр зохиохоо больж үз, нүглээ мань мэт рүү чихэх нь ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа "Оюутолгой шиг зардал өсвөл яах вэ" гэж Ц.Даваасүрэн асууж сууна. 16 жилийн өмнө "Оюутолгой" компанийн 34 хувийг заавал ав, дараа нь 51 хувь болго" гэж дөвчигнөж байсан нөхдийн нэг нь энэ.

34 хувийн хор хөнөөлийг энэ мулгуу одоо л ойлгож байх шиг. Асар их үнэтэй сургалт болж" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "С.Баяр зөнөжээ. Миний хувьд баялаг 51 хувь байх ёстой, манайх хувиа үнэгүй авах ёстой гэсэн тэмцэл хийсэн. Гэтэл та 34 хувиа 1.8 тэрбум ам.доллараар зээлж авсан. Түүнийг чинь бид тэмцэж байж 2023 онд цайруулсан. Үлгэр зохиохоо больж үз, одоо бүр нүглээ мань мэт рүү чихэх нь ээ. Ийм л увайгүй луйварчин эх орныхоо эрх ашгаас урвана. Чи яаж ч гүтгэлэг хийгээд нүгэл чинь цайрахгүй. Яагаад гэвэл Оюутолгой Монголд ашиггүй гэдэг нь амьдралаар батлагдсан. Зээл төлдөг л компани шүү дээ.

Чиний хийсэн нүгэл дараа дараагийн төсөлд л гай болох бий гэсэн санааг хэлсэн хэрэг" гэж хариу тайлбар хийлээ.

“ЗГ-ын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа“
“ЗГ-ын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа“
 
Хүндэтгэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан тасалсан сайд нарт хариуцлага тооцдог болно
Хүндэтгэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан тасалсан сайд нарт хариуцлага тооцдог болно
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!