
"Юнивишн ХХК" нь "Монгол багц"-ын үнийг арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 14900 болгон шинэчлэхээр болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс өмнө тус багцыг автомат сунгалттайгаар идэвхжүүлсэн хэрэглэгчдийн багцын идэвхтэй хугацаа дуусмагц автомат сунгалтыг цуцлах аж. Хэрэв арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс өмнө "Монгол багц"-ыг идэвхжүүлсэн бол идэвхтэй хугацаа дуусах хүртэл өмнөх үнэ буюу 9900 төгрөгөөр бодох юм байна. "Монгол багц"-ын үнэ нэмсэн шалтгааныг "Юнивишн ХХК" кино уран бүтээлчдийн уран бүтээлийн зардал өсөж улмаар кино контент нийлүүлэгчдийн уран бүтээл байршуулах үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ.
