Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Цэнгүүн: Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал“ Оросын түрэмгийлэлд ялагдаж явна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсхүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн Оросын түрэмгийлэлд ялагдаж явна гэж “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн твиттертээ жиргэв. Энэ талаар тэрбээр статистик үзүүлэлтийг дурдаж “Монгол улсын 2024 оны эхний 10сард боловсруулах үйлдвэрлэл огт өсөлтгүй, тэр дундаа ХАА-н салбар 25% унасан үзүүлэлттэй явна. Нөгөө талд нь хүнсний импорт 27% өсжээ.

Сүүлийн 3 жилд Орос хүнсний импорт 50% өсөв. Хоригт орж рублийн ханшны сулралаас үүдэж Оросын компаниуд юу л бол юу хамаагүй зарж борлуулахаар Монголын талыг эзлэхээр довтолж байгаа. Энэхүү довтолгоонд манай баруун аймгийн бүлэглэл улсынхаа хилийг чөлөөтэй нээж татваргүй бараа оруулах хуйвалдаант аян хамт өрнүүлж яваа.

Хоцрогдсон баруун бүсийнхэн аж үйлдвэржсэн, соёл иргэншил нь илүү төвийн бүсийн үйлдвэрүүдийг унагаж сүйрүүлж зах зээлийг нь хөршдөө дамлаж явна. Уг нь Аж үйлдвэржилт, боловсруулах үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрлэл бол Монгол орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэг хэсэг юмсан. Муу эрс л дайнд хөөрдөг юм” гэжээ. Ийнхүү шүүмжлэхдээ ҮСХ-ны мэдээллийг жишээ татжээ.

ФОТО: УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ягаан өнгөөр ижилслээ
ФОТО: УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ягаан өнгөөр ижилслээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ