УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш яаралтай хуралдаан зарлаж, ЗГ-аас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй 2025 оны улсын төсвийн танилцуулгыг сонссон юм.
Тодруулбал, төсвийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийсэн бөгөөд хоёр бүлгийн гишүүд алдагдалгүй, үр ашиггүй болоод, тэвчиж болох урсгал зардлуудыг танах шаардлагыг тавьсан аж.
Ийнхүү МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна.