Энхтайваны гүүрийг өргөтгөж, Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь 6 эгнээ болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Ирэх дөрвөн жилд хоёр BRT буюу тусгай замын автобусны шугамыг хийж дуусгана. Нэгдүгээр шугам нь Сонгинохайрхан дүүргийн толгойтоос эхлэлтэй гэмтлийн эмнэлгийн араар яваад 3,4 дүгээр хорооллын дунд тусгай замаа тавиад Тасганы овоогоор уруудаад хойд тойруугаараа яваад Сансраар уруудаад Нарантуул худалдааны төв дээр очно. Нөгөө шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явна. Учир нь Энхтайваны гүүрийн зорчих хэсэг нь хоёр машин, нэг урсгалтай авч яваа. Тэгэхээр хоёр урсгалтай дөрвөн эгнээтэй нарийн замын нэгийг нь тусгай замын автобусд зориулчих юм бол түгжрэл бүр дийлдэхээ болино.

Тиймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.

Тавдугаар цахилгаан станцын тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлахаар болжээ
Тавдугаар цахилгаан станцын тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлахаар болжээ
 
Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буцаад томилогджээ
Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буцаад томилогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!