Тавдугаар цахилгаан станцын тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг машинтай зүйрлэвэл шар гэрэл нь асчихсан, аваарийн байдалтай яваа. Цаашид эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас тавдугаар ДЦС орон нутгийн өмчит компанийн нэрийг нь авсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар Хэмнэлтийн хуулийн дагуу шинээр компани байгуулах тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авна. ТЭЗҮ нь бэлэн болсон. "Power China" компанийн хийсэн 300 MВт-ын ДЦС-ын ТЭЗҮ-г Эрчим хүчний яам дахин шинэчилж манайд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хоёрдугаар ЦС-ын ард талд баригдана. Төр хувийн хэвшлийн хүрээнд тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлана.

Х.Нямбаатар: 40 жилд нэг ширхэг ч  эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Гэвч дарга нар нь  зам нээхдээ очиж тууз хайчилдаг
Х.Нямбаатар: 40 жилд нэг ширхэг ч  эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Гэвч дарга нар нь зам нээхдээ очиж тууз хайчилдаг
 
Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буцаад томилогджээ
Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буцаад томилогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!