Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө батлагдаж байсан. 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдөж байлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй хүн амын тоо 1.8 саяд хүрсэн. Дээр нь гадаад, дотоод, хөдөө орон нутгаас түр оршин сууж байгаа хүмүүсийн тоотойгоо бараг 2 саяд хүрсэн. Анхнаасаа 500 мянган хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээ 2 сая хүний хэрэгцээг хангаж чадахаа нэгэнэт өнгөрсөн. Тиймээс өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийддэггүй зөвхөн сонгууль тохиолдуулж сургууль, цэцэрлэг нээдэг, худагт тууз хайчилдаг, автобусны буудал нээдэг ийм байдлаар маш олон арван жилийг ардаа үдсэн. Нэг зам нээсэн ч очиж тууз хайчилдаг. Эргээд харахад 1984 оноос хойш Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. 2014 онд Амгалангийн ДЦС-ыг барьсан. Энэ жил өргөтгөсөн. Гэсэн ч хотын дулаан хангамжийн асуудлыг машинтай зүйрлэвэл шар гэрэл нь асчихсан явж байна. Эрчим хүчний хувьд Улаанбаатар хот энэ өвлийг хэрхэн давах эсэх дээр аваарийн байдалтай явж байна. Цаашид эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!