“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

НИТХ-аар "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн шаардлагад хариу тайлбар хийлээ. Тэрбээр "ХЗДХ-ийн сайдын тайлбарыг хараарай. Зогсоолтой холбоотой асуудал хөндөж байгаа юм. Цаашид автомашин эзэмшигчид өөрийн болон түрээсийн зогсоолтой байх ёстой гэх шаардлага тавина. Тэгэхгүй бол одоо явган хүний зам дээр машинаа тавиад байна.

Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна. "ПОПУЛИЗМ"-ын үр дүнд Улаанбаатар хот 2 САЯ хүнтэй болсон" гэв.

Х.Нямбаатар: Нийтийн тээврээр зорчдог, алхдаг, дугуй унадаг хүмүүст МӨНГӨН урамшуулал олгодог болно
Х.Нямбаатар: Нийтийн тээврээр зорчдог, алхдаг, дугуй унадаг хүмүүст МӨНГӨН урамшуулал олгодог болно
 
Сэтгэгдэл (24)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!