Г.Дамдинням: Төсвийн тодотголыг ирэх сард багтаан хийх зарчмын зөрүүтэй санал гаргасан маань дэмжигдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.08/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2025 оны төсвийн тодотголыг 2024 оны 12-р сард багтаан хийх тухай зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хоёр асуудал байна. Нэгдүгээрт төсвийн урсгал зардлыг бууруулъя, хуульд нийцэхгүй байгаа зардлыг бууруулъя, халамжийн зардлууд нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж буй гишүүдийн асуудал байгаа. Олны анхаарлын төвд байна. Бид хуулиа харах ёстой. Хуулийн ямар ч гарцгүй, мухардал руу чихээд бидэнд ямар ч үр дүн гарахгүй.

Одоо төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг явагдаж байна гэдэг батлахад дөхөж байна гэсэн үг. Өөрчлөлт орохгүй. Хуулийн хувьд хоёр л гарц байгаа юм. Нэгт, тодотгол хийх, хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих. Энэ үед дахин ярих боломжтой болно. Хэрэв УИХ дахин тодотгол хийх тухай ярих гэж байгаа бол энэ гуравдугаар хэлэлцүүлгийг нь батлахдаа бид тогтоолын төслөө давхар батлах ёстой.

Тогтоолын төслөө давхар батлахад харин хугацаан дээр нь ярих ёстой. Төсвийн тухай хуулийн 34.34.1-д заасны дагуу “Төсвийн тодотголын төслийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаар УИХ-д өргөн мэдүүлэх”. Энэ бол үнэн л дээ. Ирэх оны ирэх гурван сар ямар ч худалдан авах ажиллагаа явагдахгүй.

Ирэх жил төрөөс ажил авч хийдэг компаниуд ямар ч ажилд орохгүй. Ирэх жил төр өөрөө үйл ажиллагаа явуулахад бүтэн ¼ алдана гэсэн үг. Хэрэв төсвийн тодотголыг хийлгэхээр бол буцах аргагүй болсон хуулийнхаа дагуу энэ төсвийг баталж ирэх долоо хоногт арванхоёрдугаар сарын 1-ээс өмнө төсвийн тодотголыг өргөн бариулж дахин ярья. Нэгэнт тодотгол ярих гэж байгаа бол он давуулж ерөөсөө болохгүй. Төрийн ажил хойшоо явна. Шинэ оноос өмнө бидэнд хоёр сар гаруйн л хугацаа байна шүү дээ. Үүндээ л багтааж амжуулах ийм л саналтай байна. Хугацааг нь наашлуулъя гэсэн хүсэлт байна" гэлээ.

О.Амгаланбаатар: Говь-Алтай аймагт “Single party” хийсэн чинь хээлтүүлэг, нийлүүлэг хийлээ гээд бөөн шүүмжлэл болсон
О.Амгаланбаатар: Говь-Алтай аймагт “Single party” хийсэн чинь хээлтүүлэг, нийлүүлэг хийлээ гээд бөөн шүүмжлэл болсон
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!