Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТБХ: Гаалийн татварын хөнгөлөлт, боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг УИХ баталдаг байх саналыг дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 2 секунд

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төслийн жагсаалт болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх гаалийн татварын хөнгөлөлт эдлэх боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал тус тус баталдаг байх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн зарим хэсэг, заалт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасны дагуу холбогдох бус зүйлтэй давхацсан байсныг хасах, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсөв, санхүү, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, цаашид өөрчлөлтгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгах саналуудыг гаргасан гэлээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.