Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар Т.Уламбаярыг сонгож, Засаг даргаар Н.Мандуулыг томилохоор боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдлаа.

Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, Хурлын даргаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар Түвшинжаргалын Уламбаярыг сонгож, баталлаа.

Мөн дүүргийн Засаг даргад Нямандэлэгийн Мандуулыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас 33, Ардчилсан намаас 2 төлөөлөл сонгогдож, 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдан явуулахаар болж байна.

2025 оны төсвийн тухай хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
2025 оны төсвийн тухай хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.