Нүүрсний экспорт 12.8 сая тонноор өсөж 55.4 сая тоннд хүрч 372.5 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Гаалийн мэдээллээр, он гарсаар 57.7 мянган тонн чулуун нүүрс хилээр гаргасан нь өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Хамгийн сүүллийн мэдээллээр, энэ сарын 22-ны өдрийн байдлаар 27.1 мянган тонн нүүрс экспортолсон байна.
Он гарсаар уул уурхайн салбар энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 13 хувиар тэлж, эдийн засгийн ө сөлтийн 1.9 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Үүнд, нүүрс олборлолт 22 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар, төмрийн хүдэр олборлолт 1.5 сая тонн болж 63.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин алт олборлолт 5.0 хувиар, газрын тос 10.0 хувиар тус тус буурч, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны түвшинд байжээ.