Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Татвар төлөгчдийн мөнгөөр барилгын суурь ухчихаад 4 жил болсон ААН-ээс юуг нь гуйх вэ дээ, эрхийг нь цуцалчихаач

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим үүрэг, даалгаврыг өглөө. Тэрбээр хэлэхдээ,

"Газрын алба газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг шийддэг, хөрөнгө оруулалт төсөв санхүүгийн алийг нь улсаар, алийг нь нийслэлээр явуулах вэ гэдгийг шийддэг байх хэрэгтэй. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр барилгын суурь ухаад, 2020 оноос хойш 4 жил болсон ААН-ээс юуг нь гуйх вэ дээ. Шууд эрхийг нь цуцалчихаач.

Ажлын уялдаа холбоо хангахгүй байгааг л гайхаад байна. Өвдөж зовох юм биш эрхийг нь цуцлаад, дахиад шинээр тендер зарлахад юу нь болохгүй байгаа юм. 4 жил болоход тийм зовуурьтай байдаг юм уу. Сургууль, цэцэрлэгийн барилгын гацсан асуудал дандаа асуудалтай тендерүүд шүү" гэв.

ОХУ-аас Монголд шатахуун нийлүүлэх асуудлыг хяналтандаа авч, “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэв
ОХУ-аас Монголд шатахуун нийлүүлэх асуудлыг хяналтандаа авч, “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэв
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.