Тун удахгүй 2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-наас хичээлийн жилийн бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Харин тус яамнаас мэдээлснээр 4200 орчим багш дутахаар байгаа аж. Иймд багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг уян хатан байдлаар богино хугацааны сургалтад хамруулан олгох ажлыг эхлүүлэх судалгааг хийхийг Боловсролын саяд П.Наранбаяр үүрэг болгожээ.
БШУЯ: Энэ хичээлийн жилд 4200 орчим багш дутахаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.