Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Мэдээллийг бүртгэлжүүлэн шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 55 секунд

Иргэн С гэх эмэгтэй орчуулагч, кино сонирхогч Гамбино буюу Н.Ганбатын хүчирхийлэлд өртсөн хэмээн олон нийтийн сүлжээнд шүгэл үлээгээд буй.

Хохирогч гэх эмэгтэй "Бэлгийн хүчирхийлэлд өртөөд амиа хорлох гэж оролдсоны дараа эмнэлэгт эмч нар давсаг руу катетр хийж байхад өвдсөндөө сэрсэн. Орны хөлд ээж гунигтай харцтай. Нарны гэрэл хараад уужирсан ч асар их гэмшээд, уйлаад л.

Цагдаа орж ирээд “Хүн чамайг гомдоосон уу? Яагаад эм уусан бэ?” гэхэд “Мэдэхгүй би согтсон болохоор санахгүй байна. Би зүгээр. Би зүгээр” гэхээс өөр юм хэлээгүй. Тэр өдөр мэдрэл муутай хүн шиг инээгээд л байснаа санадаг. Эмч надаас ямар нэг юм болсон уу гэхэд баясгалантай нь аргагүй инээж ирээд “Өө зүгээр ээ, төвөг удсанд уучлаарай” гэсэн.

Дотор минь “Тэр хүнтэй уулзсаныг, биед хүрч, тийм зүйл болсныг хэн ч мэдэхгүй байвал л болох нь тэр” гэх мэдрэмжээс өөр юу ч байхгүй хов хоосон. Унтаад сэрвэл эдгэчих юм шиг бодсон. Гэртээ хариад унтаад сэрсэн ч түүнээс хойш ахиж олигтой унтаж амраагүй, инээж хөхрөөгүй. Би олон жил уйлаагүй, чин сэтгэлээсээ инээгээгүй. Ганцаараа байж чадахгүй, нар жаргавал хүний хань бараа эрээд алга болно. Юу юугүй тэнгэр хөмрөх гэж байгаа мэт мөнхийн айдастай. Төвлөрч чадахгүй, хүсэж орсон мэргэжилдээ хамгийн сайн нь байна гэж бодсон ч огцом уруудсан. Сургуулиасаа гарах гэж үзсэн. Гэрээсээ дайжсан. Ажилд ороод ч ялгаагүй шөнө унтахгүй, өглөө биеэ дааж өндийж барахгүй. Хүний мөрөөсөл болсон амьтан найз нөхдөө бараадна, хамт хонохыг гуйна. Сүүлдээ согтохгүй л бол унтаж чаддаггүй болсон болохоор сэмхэн уучихаад гэртээ ордог болсон.

Эхний зураг дээр өөрийн ганц хань мэт боддог асан Уран зохиолын ертөнцдөө хөл тавих гэж буй ЭЕШ-ийн 800н оноотой нөхөр. Хоёр дахь зураг дээр чадах ядахаараа аж төрж, өөрийгөө өндийлгөхөөр хичээж буй би.

Орчуулагч, кино сонирхогч Ганбино хочит Ганбат гэдэг хүн надаас гадна олон хүнд муу муухай дурсамж үлдээсэн бололтой. Өөр хохирогч байх вий гэж санаа зовж байна" хэмээн нийтэлсэн байдаг.

ЕБС-иудын цайны газрын түрээсийн гэрээг дуусгавар болгохоор 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ
ЕБС-иудын цайны газрын түрээсийн гэрээг дуусгавар болгохоор 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.