Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсын Элчин сайд М.Игавахара Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуультай танилцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн урилгаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн нарийн бичгийн дарга С.Матоба нар дүүргийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуультай танилцлаа.

Ерөнхий боловсролын 149 дүгээр дунд сургуулийн сурагчид “Бид нэг тивийнхэн” дууг хоороор дуулж сонирхуулснаас гадна бага, дунд, ахлах ангийн сурагчид өөрсдийн хийсэн монгол ахуйг харуулсан бүтээлүүдээ танилцуулж, сурсан мэдсэнээ тайлагналаа. Мөн багш сурагчид өөрсдийн хийсэн монгол ахуйн хэрэгслийг бэлгэ болгон Япон Улсын Элчин сайдын хамт олонд бэлгэллээ.

Элчин сайд М.Игавахара тус сургуультай танилцаж дууссаны дараа Засаг дарга Н.Батсүмбэрэлд амжилт хүсэж боловсролын ялгааг арилгах тал дээр анхаарч ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Дүүргийн 7 дугаар хорооны бүсэд байрлах ЕБ-ийн 149 дүгээр сургууль нь 18 анги танхимтай бөгөөд түүний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан юм. Сургуулийн спорт заал нь олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Тус сургууль шинээр япон хэлний ангитай болохоор орчин бүрдүүлж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс хуучин зохицуулалтаар явуулна
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс хуучин зохицуулалтаар явуулна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.