Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу мухлаг шатсан дуудлагыг 12:53 цагт ирүүлсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2х3 хэмжээтэй шорлогны мухлаг шатаж байсныг унтрааж, дотор нь байсан 15 литрийн хоёр баллоныг гарган, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглаж үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм, норм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.