Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун бүсийн шилдэг адуучнаар Баян-Өлгий аймгийн М.Наурызбек тодорлоо

Огноо
Унших
0 минут 54 секунд

Баруун бүсийн аварга шалгаруулах адуучин тэмцээнд баруун таван аймгийн 30 адуучин ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын адуучин М.Наурызбек тэргүүн байр эзэлж, Завхан аймгийн Яруу сумын адуучин Б.Ишжамц удааллаа. Харин Алдархаан сумын адуучин Э.Сүлд-Эрдэнэ гуравдугаар байр, Д.Гомбоням дөрөвдүгээр байр, Яруу сумын адуучин М.Буд-Эрдэнэ тавдугаар байрт тус тус шалгарчээ.

Адуучид уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган шургуу зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд төрлүүдийн нийлбэр дүнгээр шилдэг таван адуучныг шалгаруулсан байна.

Тэмцээний шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллав
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллав
 
Кадербекийн Ёолк Азийн наадмын аварга боллоо
Кадербекийн Ёолк Азийн наадмын аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.