Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүнжингарав“-ын уулзвараас Хан-Уулын “И-Март“ хүртэлх замыг 6-р сарын 1-6-ны хооронд хааж, засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил зургаадугаар сарын 1-нд эхлэх гэж байна. Тодруулбал,

Засварын ажлын нэгдүгээр хэсэг болох "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас "И-Март" худалдааны төвийн уулзвар хүртэлх/ хойд хэсгийн авто замыг ирэх сарын 01-ний 23:00 цагаас 03-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Мөн тус ажлын хоёрдугаар хэсэг "И-Март" худалдааны төвийн уулзвараас "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар хүртэлх хэсгийн авто замыг зургаадугаар сарын 04-ний 22:00 цагаас 06-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг асфальтбетон хучилтын ажил хийгдэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

‎газрын зураг ба ‎"‎засварын хугацаа: Эхлах 06 сарын 04 Me 22:00 цвг Дуусах хугацаа 2024 оны сарын 06 едер 06:00 БАЯНЗУРХ ДУУРЭГ, 26-P XOPOO, НИЙслэл XYP33 ΘΡΓΘΗ челеений ABTO: ЗАМЫН хэсэГчилсэн ЗАСВАР шинечлэлтийн АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ АВТО ЗАМЫН TYP хеделгеен ЗОХИон БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГЛАЛ 120 мянгатын уулзвар ХУД Е-Март хаах хэсэг папероневы Замхаах.хэсэг BaMXaaxXacar хаах хэсэг Ундясний цэцэрлэпт хурээлэн AMMIT 梅 대합다 РИМ) 盜管舒能信新息品 Зам אהה ХЭСэГ 사능없 A0Z 3aM Зам хаах ХЭСэГ Р‎" гэсэн бичвэр‎‎-н чимэглэл зураг байж магадгүй

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол маргааш эхэлнэ
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол маргааш эхэлнэ
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц