Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Сонгуульд нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар баривчилж, ард түмний сонголтод нөлөөлөх асуудлыг гаргуулахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Шүүх засаглал бие даасан байж, шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг байх ёстой. Гэтэл шүүх заримдаа улс төрд нөлөөлөх гээд байгаа юм гардаг.

УИХ-ын гишүүн газар дээрээ л гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдаагүй бол хорих хориотой. Гэвч "Дархлаа гэдэг чинь УИХ-ыг хэлдэг юм аа" гээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонгуульд өрсөлдөж байхад нь шоронд хийгээд сонгуулийг нь тасалдуулж байсан. Одоо энэ сонгуулиар ийм зүйл гарахгүй гэх баталгаа байна уу" гэх асуултыг тавьсан

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй тэр тусмаа нэг шүүгчид. Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Хан-Уул дүүргийн шүүгч засварлаж Өвөрхангай аймгийн 100 мянга гаруй иргэний сонголтыг засварлаж, ард түмний төрөө мэдэх эрхэд халдаж байсан асуудал байдаг. Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж явж байгаа вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. УИХ-аас 2001 онд Шүүхийн тухай хуулийг баталж байсан нь зөв байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна.

Шүүхийн тухай хуулийн үзэл санаа бол нэг хүний буюу Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч зэрэг өндөр албан тушаалтнуудаас шүүх эрх мэдлийг хараат бус дарга хэв шинжтэй байдлыг халахад бүх зорилго чиглэж байсан.

2008-2012 оны парламентаас хоёр хүнийг хонгилдоод чирэхэд сөрөг хүчин байсан нам нь олонхи болж байсан. Энэ явдлыг давтан гаргахгүй байхад онцгой анхаарч байгаа.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар баривчлах саатуулах байдлаар ард түмний сонголтод нөлөөлөх асуудлыг гаргуулахгүй" гэлээ.

МАРГААШ: 14 хэм дулаан, бороо орохгүй
МАРГААШ: 14 хэм дулаан, бороо орохгүй
 
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.