Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хоёр өдөр хойшилсон чуулган 14.00 цагаас хуралдах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулга, төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх УИХ-ын чуулганы хуралдаан хоёр дахь өдрөө ирц хүрээгүй тул хойшилсон. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 52 гишүүний ирцтэйгээр хойшилсон хуралдаан өчигдөр 14.00 цагт товлогдсон ч мөн л дөрвөн цагийн турш ирц хүлээж, 50 хувийн ирцтэйгээр өнөөдрийн 14.00 цаг хүртэл хойшилсон юм.

Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас товлогдсон хуралдаан ирц бүрдэж, хуралдах эсэх нь мөн эргэлзээтэй байгаа юм. МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүрээллийн 15 гишүүн чуулганы ирцэд бүртгүүлээгүй бол АН-ын бүлгийн гишүүд МАН-ынхан ирцээ бүрдүүлтэл орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Никола Батум 20 жилийн мэргэжлийн карьертаа цэг тавилаа
Никола Батум 20 жилийн мэргэжлийн карьертаа цэг тавилаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!