Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: МҮОНРТ УИХ-ын сонгуулийг шударгаар явуулахад саад болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

4/11 мэдээллийн цагаар Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ. Тухайн мэдэгдлийг Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх танилцуулав. Тэрбээр "УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэллээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тасралтгүй, үнэмлэхүй байдлаар эрх барьсан тэд олон нийтэд хийсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн тайлагнах учиртай. Гэвч эрх баригчдад хийсэн ажил, хэлэх үг алга. Өнгөрсөн найман жилд өглөө бүр нэг шинэ санаачлаг, өдөр бүр нэг шинэ хөтөлбөр ярьж ард түмний амьдралд чирэгдэл учруулдаг болсноос харвал эрх баригчид үзэл санаа болон бодлогын мухардалд хүрчээ. Тиймээс Ардчилсан намыг харлуулах ажлыг эрх баригчид эрчимтэй хийж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацдаг болов. Үүнтэй холбоотой сөрөг хүчин, иргэд,олон нийтийн төлөөл, татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохын шаардан энэ шаардах бичгийг хүргүүлж байна" гэв. Шаардлагын хариуг хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.

300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ
300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.