Соёлын яамнаас мэдээлснээр Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч, тавдугаар сард нээхээр болжээ. Тус номын сан одоогоор ажиллахгүй байгаа билээ. Хуучин номын сангийн ном, хэвлэлийг шинэ барилгад салбарлан шилжүүлээд байгаа юм.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10,000 мк.в талбайтай төдийгүй 16 уншлагын танхимтай. Эдгээр уншлагын танхимууд нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.
Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болох аж.
Харин Үндэсний номын сангийн хуучин барилгыг монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох юм байна.