Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилох асуудлыг чуулганы ХААЛТТАЙ хуралдаанаар дэмжжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын 2024.04.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар МУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан саналаар Монгол Улсаас зарим улсад суугаа гадаадын элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Саналыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3 дахь хэсэг, ЗГ-ын тухай хуулийн 15.4 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Бадралыг эргүүлэн татаж, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайдаар Н.Энхболдыг томилох саналыг хэлэлцлээ.

Тодруулбал, эргүүлэн татаж буй БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Бадралын томилолтын хугацаа дуусгавар болсон тул орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүдийн гаргасан саналаар элчин сайдын томилгооны асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд дэмжжээ.

ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.