Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: УИХ-ын дэгийн хууль ард түмний дуу хоолойг төрд хүргэх УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын 2024.04.25-ны өдрийн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэгдсэн хуралдаанд "УИХ-ын гишүүн тойрогт ажиллаж, ард түмний гаргасан санал, гомдын талаар 4 минутаар хоёроос дээшгүй удаа нэгдсэн хуралдаанд үг хэлж болох ба УИХ-ын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17 цагаас өмнө хүсэлтээ бичиж ирүүлнэ" гэсэн санал гаргасан боловч нийт гишүүдийн 59 хувь нь дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүн бол улс орны бодлого тодорхойлж, хууль батлахаас гадна ард түмний дуу хоолой болох ёстой. Иргэдтэй хийсэн уулзалт бүрт заавал хууль хийх боломжгүй олон саналууд иргэдээс гардаг. Тухайлбал, Засгийн газрын түвшинд хийх ёстой олон асуудлыг тавьдаг. Иргэдийн дайсан саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлдэг.Харамсалтай нь дэгийн хууль олон нийтийн дуу хоолой болж дуугарах эрхийг хорьж байгаад харамсаж байна.

УИХ-ын дэгийн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд ард түмний дуу хоолой болж чадахгүй болж байгаа юм байна. Тиймээс хууль тогтоох байгууллагад иргэдийн дуу хоолойг хүргэж, төрийн бодлогод тусгах нь хамгийн гол ажил гэж хэлмээр байна.

Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0-10.0 см цастай байна
Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0-10.0 см цастай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд