Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0-10.0 см цастай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөө өглөөний /2024.04.24-25/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0-10.0 см, бусад хэсгээр 0.0-6.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Харин өнгөрсөн хоногт /2024.04.24/ баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0.0-7.0мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7.0мм, Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.1 мм байна.

ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.