
Улсын их хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин, П.Ганзориг, Ч.Анар, О.Номинчимэг, Б.Жавхлан, Л.Гантөмөр, Ж.Галбадрах, С.Лүндэг нарын есөн гишүүн "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай" хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Улсын их хурлын гишүүн П.Наранбаяр, Судалгаагаар хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь дөрөв болон түүнээс дээш цагийг интернэтэд өнгөрөөж байгааг онцлов.
Хууль санаачлагчдын мэдээлснээр, хуулийн төслийг зургаан бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулж, 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглож, 13-16 насны хүүхэд насандаа тохирсон үйлчилгээ ашиглах, аюулгүй байдлын тусгай хамгаалалтын тохиргоотой байх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллага болон төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгожээ. Үүнд цахим хөгжил, боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд болон Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хуульчилсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!