Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Шадар сайд С.Амарсайхан онцгой байдлын албан хаагчдын хувцас, техник хэрэгслийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг өнөөдөр мэдэгдсэн. Энэ хүрээнд хувцас болон гал унтраахад ашиглах робот, дроныг энэ долоо хоногоос нийлүүлэхээр болсон. Гэсэн ч 13 давхраас дээш өндөр барилгын гал түймрийг унтраах зориулалтын машин техник хэрэгсэл байхгүй бөгөөд робот, дроноор шууд унтраах боломжгүй гэнэ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өндөр барилгын галыг унтраах зориулалтын өндөр шаттай машин Монголд байхгүй. Одоогоор энэхүү техник хэрэгслийг худалдан авах тухай яригдаж байна. Харин эхний ээлжид худалдан авч нийлүүлэхээр болсон гал унтраах дрон, робот нь тодорхой хязгаарлагдмал хүрээнд л ажиллана. Жишээ нь, дроныг хүн очих боломжгүй газарт зарим хэсэгт л удирдах боломжтой тул өндөр барилгын галыг унтрааж болохгүй. Мөн адил робот алсаас удирдах гал түймрийг унтраахаас биш хүний оролцоог шууд хасагдахгүй. Түймрийн голомтод робот ажиллуулна гэж буруу ойлгож болохгүй” гэлээ.

Х.Нямбаатар: Өчигдрийн шатсан автобус “Эрдэм транс“ ХХК-ийнх байсан учир хариуцлага тооц гэсэн
Х.Нямбаатар: Өчигдрийн шатсан автобус “Эрдэм транс“ ХХК-ийнх байсан учир хариуцлага тооц гэсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.