Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Өчигдрийн шатсан автобус “Эрдэм транс“ ХХК-ийнх байсан учир хариуцлага тооц гэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар СХД-т өчигдөр шатсан автобустай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тодруулбал, Өчигдөр 21:55 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефть хотхоны автобусны буудлын зогсоолд үйлчилгээнд явж байсан автобус шатсан билээ. Үүгээр зогсохгүй өмнө нь насжилт хэтэрсэн хуучны автобусууд хэд хэдэн удаа шатсан тохиолдол гарч иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм.

Тэгвэл нийтийн тээврийн салбарт үүсээд буй уг асуудалтай холбогдуулан тэрбээр "Өчигдрийн шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан “Эрдэм транс” ХХК-ийн автобус. Тиймээс “Эрдэм транс” ХХК-д хариуцлага тооц гэсэн. Хуучин автобусууд шатаад байгаа шалтгаан нь нийтийн тээврийг дэмжих сан гэж байдаггүй учраас хамгийн хямд газан автобус авчирч, дизель хөдөлгүүртэй болгосноос цахилгаан утас нь дийлэхгүй шатаад байгаа юм билээ. Б.Дэлгэрсайхан сайд бид хоёр ажлаа аваад 12 жилийн насжилттай автобусуудыг 10 жил болгож багасгасан. Энэ жил бүх хуучин автобусуудын хугацаа дуусаж байгаа" гэв.

Х.Нямбаатар: Төв аймагт шинэ хот байгуулж, татварын орлогынх нь  20 хувийг нийслэл авна
Х.Нямбаатар: Төв аймагт шинэ хот байгуулж, татварын орлогынх нь 20 хувийг нийслэл авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.