Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нулимс асгаруулагч хий тархсан 147-р сургуулийг бүрэн ариутгаж, өнөөдрөөс хэвийн хичээллэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнгөрсөн мягмар гарагт нийслэлийн ЕБ-ын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч биедээ авч явсан нулимс асгаргуулагч хорт хийг ангидаа цацсаны улмаас тус сургуулийн 100 гаруй сурагч, багш нар хордлогод орж эмнэлгийн яаралтай тусламж авсан байдаг.

Улмаар сургуулийн сургалтын үйл ажиллагаа өчигдөр бүрэн зогсож, сурагчид цахимаар хичээллэсэн бөгөөд хорт хий тархсан обьектыг бүхэлд нь ариутгасан тул сурагчид өнөөдрөөс танхимаар хичээллэж эхлээд байна.

Эргэн сануулахад, Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна" гэх дуудлага, мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдсон гэдэг.

Ойрын хоногуудад нийт нутгаар бороо, нойтон цас орно
Ойрын хоногуудад нийт нутгаар бороо, нойтон цас орно
 
МИАТ ТӨХК ирэх долоодугаар сараас Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ
МИАТ ТӨХК ирэх долоодугаар сараас Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.