Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хайлаастад авто ослын улмаас 16 настай охин нас барж, 9-26 насны 6 хүн хүнд гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр 16 настай охин бэртлээ даалгүй нас барсан байна. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, 13 настай эрэгтэй хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 26 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, 9 настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ. Эдгээр хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байна.

Албаныхнаас нэмэлт мэдээлэл авахад Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барсан бол 6 хүн хүнд гэмтжээ. Хэргийн газрын үзлэг дуусаагүй үргэлжилж байна. Хоёр автомашины жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба ажиллаж байна.

Эрх баригчдын “хөнжилд” шургасан МОНГОЛБАНК
Эрх баригчдын “хөнжилд” шургасан МОНГОЛБАНК
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.