Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Ялалтын 50 хувь нь зөв зохион байгуулалт тул гишүүд бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөний Нийслэлийн бүсийн салбар хэлэлцүүлэг болж байна. Нийслэлийн МАН-ын 204 хорооны 641 үүрт 70 мянга гаруй гишүүн бүртгэлтэй байдаг.

Энэ талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар "УИХ-ын сонгуулиар Улаанбаатар хотыг 6 тойрог, 24 мандаттай байхаар тогтсон. МАН бол нэгэн цул болсон байгуулага. Дүүргүүдийн намын хороонд ажиллах үеэр гишүүд маань жагсаалтаар ямар хүмүүс нэр дэвшихийг сонирхож байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс гадна эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон шилдэг гишүүдээ нэр дэвшүүлэх бодолтой байгаа. Мөн намын гишүүдийн дотоод эв нэгдэл чухал бөгөөд ялалтын 50 хувь нь зөв зохион байгуулалт тул гишүүд маань бэлтгэл ажлаа сайтар хангах хэрэгтэй байна" гэлээ.

Тагнуулын байгууллагаас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт “Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой“ гэсэн хариуг өгчээ
Тагнуулын байгууллагаас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт “Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой“ гэсэн хариуг өгчээ
 
Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очир томилогдлоо
Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очир томилогдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.